Орхон аймагт Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана
Тэрхүү хүрээлэнд гэр бүлээрээ мод тарих, сургуулиуд эко сургалт явуулдаг байх тухай мэдээлэв.
Мэдээллийн алба

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ.
Тус хүрээлэнг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Хүрэнбулгийн рашааны баруун талд 1500 метр квадрат талбайг сонгох саналыг ХББЗА-нд санал хүргүүлсэн байна. Зураг төсөв боловсруулах ажлыг холбогдох байгууллагад тавиад байгаа аж.
Тэрхүү хүрээлэнд гэр бүлээрээ мод тарих, сургуулиуд эко сургалт явуулдаг байх тухай мэдээлэв.


















