Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон багаас 500 орчим техникийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлээд байна

Монгол улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус ажлын хэсгийнхэн 216 экскаватор, 186 ковш, 42 ал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон багаас 500 орчим техникийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлээд байна
Орхон багаас 500 орчим техникийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлээд байна. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус ажлын хэсгийнхэн 216 экскаватор, 186 ковш, 42 алт угаагч усан буу, уул хийгээд модонд нуун далдалсан 26 техник хэрэгслийг илрүүлэн нүүлгэн шилжүүлээд байна. Мөн тухайн орон нутгийн харьяалалгүй 26 өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол бүртгэлгүй буюу хууль бусаар алт олборлохоор ирсэн 128 иргэн шалгагджээ. Түүнчлэн хууль бусаар алт олборлогчид алт угаах зорилгоор хуримтлуулсан усыг дахин ашиглах, эрсдэл үүсэхээс сэргийлэн даланг сэтлэн усыг бага хэмжээгээр гадагшлуулах, нөхөн сэргээлт хийх ажлуудыг эхлүүлээд байна.

Хуваалцах