Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон: Эрт илрүүлгийн хамрагдалтаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.256.225 хүн хамрагдсанаас Орхон аймагт 43.423 байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон: Эрт илрүүлгийн хамрагдалтаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна
Орхон: Эрт илрүүлгийн хамрагдалтаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.256.225 хүн хамрагдсанаас Орхон аймагт 43.423 байна.

Энэ нь бусад аймагтай харьцуулахад эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтын тоогоор хоёрдугаарт явж байгаа үзүүлэлт гэдгийг саяхан Орхон аймагт ажиллаад ирсэн Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг хэллээ.

Тэрбээр аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Эрэгтэйчүүдийн кабинет”-ын үйл ажиллагаатай танилцаж, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулж буй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, сумдын удирдлагатай уулзаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлээд ирсэн юм.

Хуваалцах