Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхончууд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ

Орхон аймаг дотоод нөөц бололцоогоо ашиглан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. Тодруулбал, тус аймагт цэцэрлэгийн зориулалтаар баригдсан ч өөр зориулалтаар ашиглаж байсан барилга олон байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхончууд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ
Орхончууд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймаг дотоод нөөц бололцоогоо ашиглан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. Тодруулбал, тус аймагт цэцэрлэгийн зориулалтаар баригдсан ч өөр зориулалтаар ашиглаж байсан барилга олон байжээ. Харин тэдгээрийг зориулалтаар нь буцаан ашигласнаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 92 хувьд хүрч, 7600 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болсон байна.

Өнөөдрийн байдлаар тус аймагт төрийн өмчийн 27, хувийн хэвшлийн 11 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Харин цэцэрлэгийн насныханд зориулсан дуу хөгжмийн багшийн ажлын орон тоо дутмаг байгаа аж.

Хуваалцах