Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оролцогчдын 70 хувь нь орон нутгийн бизнес эрхлэгчид байна

Орхон аймаг уламжлалт сар шинийн баярыг угтан ирэх сарын 17-20-нд хоёр ч үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оролцогчдын 70 хувь нь орон нутгийн бизнес эрхлэгчид байна
Оролцогчдын 70 хувь нь орон нутгийн бизнес эрхлэгчид байна. Зураг: МҮОНРТ

Орхон аймаг уламжлалт сар шинийн баярыг угтан ирэх сарын 17-20-нд хоёр ч үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн тухайд Орхончууд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин ажиллах бодлогыг баримталж байгааг цагаан сарын баяр зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллэв.

Энэ жилийн тухайд аймаг орон нутгаас үзэсгэлэн худалдаанд аль болох орон нутгийнхаа үйлдвэрлэл үйлчилгээ, эрхлэгчдийг дэмжин ажиллах бодлоготой байгаа аж. Өөрөөр хэлбэл үзэсгэлэн худалдаанд оролцогчдын 70 хувь нь Эрдэнэт хотод үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч байхаар зохион байгуулах гэнэ.

Мөн хоёрдугаар сарын 20-нд “Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно. Үүнд аймгийн ЗДТГ, ХХААГ, “Хүнсчдийн холбоо” хамтран зохион байгуулах аж. Ингэхдээ талбайн түрээсийн төлбөрийг 100 хувь чөлөөлөх юм байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн худалдааны гудамжны үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр болжээ.

Хуваалцах