Орон нутгаас оюутан элсүүлэх болжээ
Үүний үр дүнд Тээврийн сургууль /хуучнаар Төмөр замын дээд сургууль/ хөдөө орон нутгаас анх удаа оюутан элсүүлэх болсон байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, Соёлын Газар, Дорнод их сургууль хамтран "Боловсролын экспо-2016" үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд Тээврийн сургууль /хуучнаар Төмөр замын дээд сургууль/ хөдөө орон нутгаас анх удаа оюутан элсүүлэх болсон байна.
Мөн Соёл урлагийн их сургуулиас багш нарын баг Дорнод аймагт ажиллаж, ур чадварын шалгалт авах аж. Өмнөх жилүүдэд Соёл урлагийн сургуульд шалгалт өгөх хүүхдүүд өөрсдийн зардлаар Улаанбаатар хотод ирж, шалгалт өгдөг байсан. Ингэхэд цаг хугацаанаас эхлүүлээд зардал мөнгө их шаардагдаг байсан юм.
Б.Отгонбавуу


















