Орон нутгийн 50 сувилагч туршлага судлав
Хан-Уул дүүргийн II хорооны өрхийн эмнэлгийн ахлах сувилагч Б.Отгонсайханы туршлагыг судлахаар хөдөө орон нутгаас 50 сувилагч иржээ.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн II хорооны өрхийн эмнэлгийн ахлах сувилагч Б.Отгонсайханы туршлагыг судлахаар хөдөө орон нутгаас 50 сувилагч иржээ. Б.Отгонсайхан сувилагчийн хувьд 14 жил өрхийн эрүүл мэндийн манаанд зогсож байгаа бөгөөд энэ онд хөдөлмөр, туршлагаасаа манлайлан “Улсын тэргүүний сувилагч” болсон байна. Сургалтын талаар ХУД-ийн Тэрмэстий Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа “Б.Отгонсайхан сувилагчийн туршлагаас хуваалцахаар ирсэн мэргэжилтнүүдийн хувьд өөрсдөө ч энэ салбарт багагүй жил ажилласан, туршлагатай сувилагчид байгаа. Гэсэн ч салбарын шилдэг мэргэжилтэн хүний туршлага гэдэг алдаж болшгүй, сонсууштай зүйл байдаг” гэж онцлолоо.
Харин туршлага судлахаар ирсэн сувилагчид “Ер нь улсын хэмжээнд ямар ч эмнэлэгт сувилагчдын хувьд өндөр ачаалалтай, орон тоо багатайгаар ажилладаг. Б.Отгонсайхан сувилагчийн хэлснээр ер нь хаана ч байлаа гэсэн сувилагч нарт тохиолддог хүндрэл бол ачаалал их, орон тоо багатайгаар ажиллах явдал. Гэвч үүнийг үл тоон бүх сэтгэлээ зориулан хичээж ажиллахад л энэ хүндрэлүүд өчүүхэн зүйл мэт л санагддаг” гэв.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 9000 сувилагч ажилладаг гэх тоо баримт байдаг ажээ.


















