Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Орон нутгийн чиглэлд унтлагын автобус үйлчилж эхэллээ

Нэг удаа 28 хүн тээвэрлэх зориулалттай энэ автобус 7 хоногийн лхагва, баасан гарагийн 15:00 цагт хоёр талаасаа зэрэг хөдөлнө.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн чиглэлд унтлагын автобус үйлчилж эхэллээ
Орон нутгийн чиглэлд унтлагын автобус үйлчилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Увс-Улаанбаатар-Увс чиглэлд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хагас унтлагын автобус зорчиж байна.

Нэг удаа 28 хүн тээвэрлэх зориулалттай энэ автобус 7 хоногийн лхагва, баасан гарагийн 15:00 цагт хоёр талаасаа зэрэг хөдөлнө.

Зорчигч нэг талдаа 161 мянган төгрөгийн тасалбараар үйлчлүүлэх юм байна.

Хөл амраагчтай суудалд тухалж, хүссэнээрээ цай, кофе үнэгүй уухаас гадна сүлжээ хамаарахгүй өндөр хурдны интернэтийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлжээ.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1350 км зайтай, нийтийн тээврийн автобусууд ойролцоогоор 24 цаг явж зорьсон газраа хүрдэг байна.

Хуваалцах