Орон нутгийн иргэд мотоциклоос унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна
Хөдөө орон нутгийн иргэд мотоциклоос унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Энэ төрлийн осол өдөр бүр гардаг байна.
Мэдээллийн алба

Хөдөө орон нутгийн иргэд мотоциклоос унаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Энэ төрлийн осол өдөр бүр гардаг байна. Эхний хагас жилийн байдлаар гэхэд 40 гаруй иргэн мотоциклтой явж байгаад онхолдон, амь насаа алджээ.
Иймд хөдөө орон нутгийн иргэд хэрэглээндээ мотоцикл ашиглахдаа хамгаалалтын малгай өмсөх, мөн чанартай мотоцикл сонгон хэрэглэхийг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Энхбат анхаарууллаа.
Мотоциклтой холбоотой осол жилд дунджаар 300 гаруй гардаг байна. Үүний улмаас 100 гаруй хүн амь насаа алдан 200 шахам хүн хүнд, хөнгөн гэмтдэг гэсэн судалгаа ч байна.


















