Орон нутгийн иргэдийг хавдрын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна
"Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болсон байна.
Мэдээллийн алба

"Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болсон байна. Энэхүү үзлэг нь тавдугаар сарын 5-нд Орхон, Булган аймгаас эхлэн нийт 12 аймаг, хоёр сумын иргэдийг хамрах юм байна.
Ингээд үзлэгийн хуваарийг танилцуулъя:
V.11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд,
V.18-23-нд Өмнөговь,
V.25-29-нд төв аймаг,
VI.1-13-нд Архангай, Өвөрхангай,
VI.8-13-нд Сүхбаатар,
VI.15-20-нд Говь-Алтай,
VI.15-25-нд Увс аймагт тус тус ажиллана.
Үзлэгт хамрагдах иргэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт урьдчилан бүртгүүлэх ёстой.


















