Орон нутгийн замын ажил удаашралтай байна
Энэ жил мянга 800 гаруй км зам ашиглалтад орох ёстой. Гэхдээ одоогийн байдлаар 600 орчим км улсын чанартай авто зам ашиглалтад орох тооцоо байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ. Ашиглалтад орох ёстой зам төлөвлөсөн хэмжээнээс хэд дахин буурч байгаа нь энэ зун бороо хур ихтэй байсантай холбоотой г
Мэдээллийн алба

Энэ жил мянга 800 гаруй км зам ашиглалтад орох ёстой. Гэхдээ одоогийн байдлаар 600 орчим км улсын чанартай авто зам ашиглалтад орох тооцоо байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ. Ашиглалтад орох ёстой зам төлөвлөсөн хэмжээнээс хэд дахин буурч байгаа нь энэ зун бороо хур ихтэй байсантай холбоотой гэж Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон ярилаа.
Тэрээр Дорнод аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил энэ ондоо багтаж дуусахгүй болсон талаар онцлосон юм.
Дашрамд дурдахад, энэ онд улсын чанартай авто зам барихад 465.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.


















