Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцжуулах нэрийдлээр залилан хийдэг гэмт этгээд баригджээ

Төсөл хэрэгжүүлж, иргэдийг бодит хуримтлалтай болгох, орон сууцжуулах нэрийдлээр залилан хийдэг гэмт этгээд баригджээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцжуулах нэрийдлээр залилан хийдэг гэмт этгээд баригджээ
Орон сууцжуулах нэрийдлээр залилан хийдэг гэмт этгээд баригджээ. Зураг: МҮОНРТ

Төсөл хэрэгжүүлж, иргэдийг бодит хуримтлалтай болгох, орон сууцжуулах нэрийдлээр залилан хийдэг гэмт этгээд баригджээ. Нийслэлийн Багануур дүүрэгт байгуулагдан, бүртгүүлсэн "Гүн галуутын Оюун-Эрдэнэ" ТББ-ын тэргүүн О гэгч 2012 оны тавдугаар сараас "Анхны алхам", долоодугаар сараас “Хамтдаа хөгжье" төслүүдийг ТББ-ынхаа нэр дээр хэрэгжүүлж, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 38 дугаар байранд "Өү Си Эй Ти" ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар 2014 оны зургаадугаар сараас иргэдийг орлого, хуримтлалтай болгох нэрийдлээр "Мөнгөн бороо" төсөл, иргэдийг орон сууцтай болгох "Мөнгөн харш" төслүүдийг хэрэгжүүлж, сүлжээний маркетинг хийж, давхардсан тоогоор 2284 иргэнээс 350 мянгаас сая төгрөгийг мэхлэн авсан нь тогтоогдсон байна.

Иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ийм аргаар сүлжээний бизнес эрхлэх нь хуулиараа хориотой байдаг тул иргэдийг энэ төрлийн байгууллагад гишүүнээр элсэхгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж, хохирсон иргэдийг Багануур дүүргийн цагдаагийн газарт хандахыг хүсчээ.

Хуваалцах