Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсжээ

Энэ сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13. 6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсжээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13. 6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн байна.

Арваннэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуваалцах