Орон сууцны үнийг барихад Засгийн газар нөлөөлж чадсангүй
Орон сууцны үнийг барихад Засгийн газар нөлөөлж чадсангүй
Мэдээллийн алба

Орон сууцны үнийг барихад Засгийн газар нөлөөлж чадсангүй гэж иргэд дүгнэж байна. Тэд “Өнгөрсөн хавар үнэ барих нэрээр бидний татварын мөнгө болох 340 тэрбум төгрөгийг 70 орчим аж ахуй нэгжид хөнгөлттэй нөхцлөөр тараасан. Гэтэл өнөөдөр үр дүн гарсангүй, иймээс улсаас зээл авсан, мөн тэднээс барилгын гол түүхий эд болох арматур, цемент авсан аж ахуй нэгжүүдийн нэрийг ил болго” гэж шаардаж байгаа юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Монгол банк, Барилга хот байгуулалтын яаманд иргэдийн шаардлагыг хүргүүлсэн аж. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч н.Эрдэнэбатын ярьсныг хүргэж байна.


















