Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2026 оны 9 дүгээр сард 1.47 болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ3.7 хувь, хуучин орон сууцны үнэ 8.8 хувиар тус тус өссөн байна. Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.2 хувиар буурч, хуучин орон сууцны үнэ 2.0 хувиар өссөн байна.
2026 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 14.8 хувь (468.4 мянган төгрөг)-иар өссөн байна.
2026 оны 9 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.86 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.92 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 10.2 хувь (428.9 мянган төгрөг)-аар өссөн байна.
Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.99 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.31 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
2026 оны 9 дүгээр сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.38 сая төгрөг, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.97 сая төгрөг, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.04 сая төгрөг байна.
Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.65-3.63 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 1.10-1.71 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.


















