Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орос шатарчид Азийн холбооны гишүүн болно

ОУОХ, Ерөнхийлөгч В.Путин, Жо Байден нар ч мэдэхгүй. Ийм нөхцөлд Азийн олимпын зөвлөлөөс ОХУ, Беларус тамирчдыг Азийн тэмцээнд оролцохыг урьсан билээ. ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо удтал хэлэлцсэний эцэст Ази тивд шилжихгүй байх шийдвэр гаргасан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос шатарчид Азийн холбооны гишүүн болно
Орос шатарчид Азийн холбооны гишүүн болно. Зураг: МҮОНРТ

Украины дайны улмаас олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын тамирчид хөл хорио хэзээ дуусахыг хүлээсээр байна. Харин энэ хориг дуусах эсэх, эсвэл хэдэн жил үргэлжлэх эсэхийг хэн ч мэдэхгүй байгаа.

ОУОХ, Ерөнхийлөгч В.Путин, Жо Байден нар ч мэдэхгүй. Ийм нөхцөлд Азийн олимпын зөвлөлөөс ОХУ, Беларус тамирчдыг Азийн тэмцээнд оролцохыг урьсан билээ. ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо удтал хэлэлцсэний эцэст Ази тивд шилжихгүй байх шийдвэр гаргасан.

Тэгвэл Оросын шатрын холбоо Азийн шатрын холбоонд нэгдэж байгаагаа зарлаж, Азид нэгдсэн ОХУ-ын анхны спорт холбоо боллоо. Тус холбоо Европын тэмцээнд оролцохоор дахин дахин оролдлого хийсээр залхсан гэнэ. Ази тивд шилжсэнээр шатарчдад тэмцээнд оролцох боломж нэмэгдэнэ, мөн Азийн шатрын өрсөлдөөний түвшин Европоос илүү гэж Оросын шатрын холбоо үзсэн байна. Орос шатарчид Дэлхийн Цомд Ази тивээс эрхээ авч оролцох юм.

Энэ сарын сүүл, гуравдугаар сарын эхээр орос шатарчид албан ёсоор Азийн холбооны гишүүн болно.

Хуваалцах