Оросоос Солонгосын хойгийн төмөр замаар анхны галт тэрэг 3-4 жилийн дараа хөдлөнө
Хоёр Солонгосыг төмөр замаар холбосноор Владивостокоос Сөүл хүртэл анхны галт тэргийг 3-4 жилийн дараа хөдөлгөнө гэж Өмнөд солонгос үзэж байна.
Мэдээллийн алба

Хоёр Солонгосыг төмөр замаар холбосноор Владивостокоос Сөүл хүртэл анхны галт тэргийг 3-4 жилийн дараа хөдөлгөнө гэж Өмнөд солонгос үзэж байна.
“Хамтарсан төмөр замын хувьд ярихад бид саяхнаас барилгын ажлыг эхлүүлсэн, эхний ээлжинд төмөр зам хоёр Солонгосыг заагалдаг цэрэггүй бүсэд тавигдана, 3-4 жилийн дараа бид энэ том төслийг бүрэн дуусгана гэдэгт найдаж байгаа, 3-4 жилийн дараа Владивосток хотыг Сөүлээр дамжин Солонгосын хойгийн өмнөх үзүүр болох Пусан хоттой холбох анхны галт тэргийг явуулж болно” гэдгийг Өмнөд солонгосын тал хэлж байна.
Үүний өмнө Умард болон Өмнөд солонгосын эрх баригчид 11-р сарын сүүлээр, эсвэл 12-р сарын эхээр хоёр Солонгосыг төмөр замаар холбох, умардын төмөр замын байдлыг судлах, үнэлгээ өгөх ажлыг эхлүүлэхээр тохирсон. Энэ сарын сүүлээр цэрэггүй бүсийн баруун хэсгийн, 11-р сарын эхээр зүүн хэсгийн төмөр замын байдалд үнэлгээ өгөх ажил эхлэнэ.


















