Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орост гялалзах од

Фекир Францын шигшээ багийн доторх хүчтэй өрсөлдөөнд ялж, талбайд гарах эрх авч чадвал өөрийгөө тод томруунаар харуулах нь дамжиггүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орост гялалзах од
Орост гялалзах од. Зураг: МҮОНРТ

"Олимпик Лион"-ын академиас сүүлийн жилүүдэд төрөн гарсан авьяаслаг тоглогчдын нэг нь довтолгооны бүх байрлалд тоглох чадвартай Набил Фекир.

Гурван жилийн өмнө Францын "Лиг-1"-ийг эзэгнэж, Дидье Дешамаас шигшээ багийн урилга гардсан энэ залуу уг нь "Евро-2016"-д гялалзах ёстой байлаа. Гэсэн ч 2015 оны намар Португалын шигшээ багтай тоглох үеэр баруун өвдөгнийхөө гурван шөрмөсийг тасалж, бүтэн улирлыг өнжсөн юм.

Ямартай ч хүнд бэртлийн дараах хоёр улиралд өөрийгөө хэн бэ гэдгээ батлан харуулснаар ОХУ-ыг зорих эрхээ аваад байна. Фекир Францын шигшээ багийн доторх хүчтэй өрсөлдөөнд ялж, талбайд гарах эрх авч чадвал өөрийгөө тод томруунаар харуулах нь дамжиггүй.

Зинедин Зидан нэгэнтээ "Набил бол гайхалтай тоглогч, түүний техник намайг гайхшруулсан" хэмээсэн нь бий. Мэргэжилтнүүд түүнийг Филипе Коутиньогийн "Ливерпүүл"-д үлдээсэн оройн зайг хамгийн төгс нөхөх тоглогчоор нэрлэдэг билээ.

Хуваалцах