Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оросын кино наадам өнөөдөр өндөрлөнө

Энэ жилийн кино наадамд 2017-2018 онд үйлдвэрлэсэн есөн кино сонгогдсон ба наадмын тусгай зочдын хувиар Оросын нэртэй кино найруулагчид болон жүжигчид иржээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын кино наадам өнөөдөр өндөрлөнө
Оросын кино наадам өнөөдөр өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад «Оросын сэргэн мандалт» орос киноны VIII дах удаагийн наадам зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг наадмын гол зорилго орос киног сурталчлах буюу Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах явдал юм.

Энэ жилийн кино наадамд 2017-2018 онд үйлдвэрлэсэн есөн кино сонгогдсон ба наадмын тусгай зочдын хувиар Оросын нэртэй кино найруулагчид болон жүжигчид иржээ.

Тэдний дунд «Амурская осень» буюу «Амар мөрний намар» кино болон театрын наадмын ерөнхийлөгч, продюсер Сергей Новожилов, ОХУ-ын гавъяат жүжигчин Наталья Варлей, найруулагч Владимир Битоков, продюсер Владислав Пастернак, жүжигчин Максим Колосов, наадмын бодлогын асуудал эрхэлсэн захирал Александра Жукова, продюсер Екатерина Сарычева, жүжигчин Анастасия Савосина, жүжигчин Виктор Пипа болон бусад хүмүүс ирсэн байв.

Кино наадам нь Улаанбаатар, Эрдэнэт болон зарим аймагт болж өнөөдөр өндөрлөнө.

Хуваалцах