Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Оросын сэргэн мандалт" кино наадам Улаанбаатарт зохиогдоно

"Оросын сэргэн мандалт" Оросын уран сайхан, баримтат киноны VII наадам Улаанбаатар хотноо энэ сарын 7-14-ний өдрүүдэд зохиогдох гэж байна. Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах зорилготой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Оросын сэргэн мандалт" кино наадам Улаанбаатарт зохиогдоно
"Оросын сэргэн мандалт" кино наадам Улаанбаатарт зохиогдоно. Зураг: МҮОНРТ

"Оросын сэргэн мандалт" Оросын уран сайхан, баримтат киноны VII наадам Улаанбаатар хотноо энэ сарын 7-14-ний өдрүүдэд зохиогдох гэж байна. Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах зорилготой тус кино наадмаар 2017-2018 онуудад үйлдвэрлэсэн 9 шинэ киног үзэгчдэд хүргэх юм.

"Оросын сэргэн мандалт" кино наадамд "Амурская осень" буюу "Амар мөрний намар" кино болон театрын наадмын ерөнхийлөгч, продюсер Сергей Новожилов, ОХУ-ын гавьяат жүжигчин НатальяВарлей, нэрт найруулагч Владимир Битоков, продюсер Владислав Пастернак, жүжигчин МаксимКолосов, кино наадмын бодлогын асуудал эрхэлсэн захирал Александра Жукова, продюсер Екатерина Сарычева, жүжигчин Анастасия Савосина, жүжигчин Виктор Пипа нар хүндэт зочноор оролцох аж.

Хуваалцах