Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын үнэн алдартны шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр Оросын үнэн алдартны шашинтнууд Христосын мэндэлсэн өдөр-Зул сарын баяраа тэмдэглэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын үнэн алдартны шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэж байна
Оросын үнэн алдартны шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Оросын үнэн алдартны шашинтнууд Христосын мэндэлсэн өдөр-Зул сарын баяраа тэмдэглэж байна. Москвад байдаг "Аврагч Христийн цогчин дуган"-д Москвагийн болон Бүх Оросын тэргүүн хамба Кирилл урьд шөнө Зул сарын шөнийн мөргөл ном хуруулж, уг ёслолыг “Россия-1” телевиз шууд дамжуулжээ.

Бүх Оросын тэргүүн хамба сүсэгтэн олонд хандсан айлтгалдаа "Энэ баярыг буяны үйл хэрэгт зориулахыг уриалжээ. Мөн хүн болгоны дэргэд дэмжлэг туслалцаа шаардлагатай хүн байдгийг сануулаад, Христосын мэндэлсний баяр бол хүнлэг ёсны дээд чанаруудаа ил гаргаж, хүмүүст хайр, баяр баясал бэлэглэх маш сайхан боломж юм" гэжээ.

Оросын гол цогчин дуганд болсон айлтгал залбиралд мянгаар тоологдох сүсэгтэн олон хуран цугларсны дотор Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев, гэргий Светланагийн хамт оролцсон байна. Мөн Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, төрийн бусад өндөр дээд албаны хүмүүс байлцсан байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд өөрийн төрөлх Санкт-Петербург хот дахь "Спасо-Преображенскийн сүм"-д Зул сарын баярын хурал номд оролцжээ.

Оросын үнэн алдартны шашинтнуудаас гадна Иерусалим, Польш, Гүрж, Сербийн үнэн алдартны сүм хийдүүд мөн өнөөдөр энэ баярыг тэмдэглэж байгаа юм. Юлийн он тооллыг баримталдаг зүүний ёсыг баригч католик болон протестант шашинтнууд мөн тэдэн дээр нэмэгдэж байна.

Хуваалцах