Орцонд дээрэм хийсэн этгээдийг нэг сар цагдан хорино
Тэгвэл Б.Баярцогийг энэ сарын 19-нд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” 18 дугаар байрны II орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан хэргийг Баянгол дү
Мэдээллийн алба

Цахилгаан шат хүлээгээд зогсож байсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдэж буй дүрс бүхий бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тарсан билээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, дээрх хэрэгт буруутай этгээдийг зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Б.Баярцогийг энэ сарын 19-нд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” 18 дугаар байрны II орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцсэн.
Шүүх хурлаар Б.Баярцогийг нэг сарын хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэжээ.


















