Осолд өртсөн талууд хоорондоо маргаангүй бол замын цагдаа дуудах шаардлагагүй
Зам тээврийн осол гаргасан тохиолдолд буруутай этгээдээс 5 оноо хасч, 100 мянган төгрөгөөр торгодог. Мөн буруутай этгээдүүд ослын талаар маргаангүй байсан ч заавал замын цагдаа дуудах үүргийг жолоочид хуулиар хүлээлгэчихсэн байсан байдаг.
Мэдээллийн алба

Зам тээврийн осол гаргасан тохиолдолд буруутай этгээдээс 5 оноо хасч, 100 мянган төгрөгөөр торгодог. Мөн буруутай этгээдүүд ослын талаар маргаангүй байсан ч заавал замын цагдаа дуудах үүргийг жолоочид хуулиар хүлээлгэчихсэн байсан байдаг. Дээр нь даатгалын компаниуд замын цагдаагийн албаны тодорхойлолт шаарддаг нь жолооч нарт хүндрэл дагуулдаг байв.
Тэгвэл 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр зам тээврийн осолд холбогдсон хоёр тал хоорондоо маргаангүй байгаа тохиолдолд замын цагдаа дуудах шаардлагагүй болж байгааг Нийслэлийн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн албаны ахлах зохицуулагч н.Жавхлан хэлж байна. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.


















