Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Отгон топ моделиор Т.Халиунаа тодорлоо

Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл тус өдөр "Гоёл" наадмын тайзнаа гоёлын даашинзтай алхаж наадмыг хаасан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Отгон топ моделиор Т.Халиунаа тодорлоо
Отгон топ моделиор Т.Халиунаа тодорлоо. Зураг: МҮОНРТ

30 дахь жилдээ зохион байгуулагдсан "Гоёл-2018" наадмын ялагчаар загвар өмсөгч Т.Халиунаа тодорлоо.

Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл тус өдөр "Гоёл" наадмын тайзнаа гоёлын даашинзтай алхаж наадмыг хаасан юм. Мөн отгон топ модельд шагналыг нь гардуулав.

Т.Халиунаагийн сэтгэгдлийг сонсход “Би 2000 оноос 13-14 настайгаасаа загвар өмссөн. 17 жилийн дараа би топ моделийн шагналыг хүртлээ. Энэ надад асар их хүч хөдөлмөр, тэвчээрээр ирсэн шагнал. Маш их баяртай байна. Би энэ жил "Гоёл" наадамд орохгүй гэсэн бодолтой байсан. Гэхдээ 30 дахь жил нь болж байна. Миний хүндэлж явдаг хамгийн том тэмцээн учраас оръё гэж шийдээд ортол ингээд шагнал авчихлаа. Үнэхээр гайхалтай сайхан байна. Баяраас минь хуваалцсан та бүхэнд баярлалаа" гэв.

Хуваалцах