Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Отгон топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо

Б.Баярцацралын хувьд 14 настайгаасаа загвар өмссөн бөгөөд өдгөө "Шилмэл загвар" агентлагийн модель аж. "Гоёл" наадамд 13 дахь жилдээ оролцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Отгон топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо
Отгон топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам болж, шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо.

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн уг наадам энэ жил "Шангри-Ла" зочид буудлын их танхимд болсон юм.

Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Ачтай нар тодров.

Б.Баярцацралын хувьд 14 настайгаасаа загвар өмссөн бөгөөд өдгөө "Шилмэл загвар" агентлагийн модель аж. "Гоёл" наадамд 13 дахь жилдээ оролцжээ.

"Гоёл" наадмын тайзыг үе үеийн топ моделиуд чимдэг. Энэ жил топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай, Д.Долгион нар тайзнаа алхсан юм.

Хуваалцах