ОУХБХ-ны эмэгтэй шүүгчийн сургалтыг ирэх жил Монголд зохион байгуулна
МХБХ ОУХБХ-ны эмэгтэй шүүгчийн сургалтыг 2023 онд анх удаа Монголд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

МХБХ-ны Шүүгчийн хэлтсээс эмэгтэй шүүгчийн тоог нэмэгдүүлэх чадавхжуулах зорилгын хүрээнд эмэгтэйчүүдэд зориулсан шүүгчийн сургалтыг энэ сарын 20-23-нд зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 9 оролцогч оролцож батламжаа гардан авснаар цаашид тусгай бэлтгэл сургалтад гурван сарын турш үргэлжлүүлэн суралцсаны дараагаар шалгалтад хамрагдаж МХБХ-ны ангилалтай шүүгч болох боломжтой болжээ.
Уг сургалтыг МХБХ-ны шүүгчийн сургагч багш ОУХБХ-ны эмэгтэй туслах шүүгч, АХБХ-ны элч, туслах шүүгч Ө.Батцэцэг болон МХБХ-ны А ангиллын шүүгч Г.Нарангэрэл нар удирдан явуулсан байна.
Ташрамд дуулгахад, МХБХ ОУХБХ-ны эмэгтэй шүүгчийн сургалтыг 2023 онд анх удаа Монголд зохион байгуулахаар төлөвлөжээ.


















