Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХБХ-ны шүүгчид энэ оны үнэмлэх, тэмдгээ гардлаа

Тэднээс дөрөв нь АХБХ-ны Элит шүүгчийн ангиллын түвшинд тэнцэж, АХБХ-ны томоохон тэмцээнд уралдаанд амжилттай ажиллаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХБХ-ны шүүгчид энэ оны үнэмлэх, тэмдгээ гардлаа
ОУХБХ-ны шүүгчид энэ оны үнэмлэх, тэмдгээ гардлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, ТЗБХ-ны хэлтсийн дарга С.Жаргал болон Шүүгчийн хорооны гишүүн Г.Тэгшжаргал нар ОУХБХ-ны шүүгчдэд энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардууллаа.

2023 оны ОУХБХ-ны шүүгчээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, талбайн шүүгчээр МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан, туслах шүүгчээр Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар тус тус нэрлэгдэж МХБХ-ны нийт долоон шүүгч ОУХБХ-ны шүүгчийн 2023 оны жагсаалтад нэрлэгдсэн юм.

Тэднээс дөрөв нь АХБХ-ны Элит шүүгчийн ангиллын түвшинд тэнцэж, АХБХ-ны томоохон тэмцээнд уралдаанд амжилттай ажиллаж байна.

Энэ үеэр МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр шүүгчийн хэлтсийн үйл ажиллагаа болон 2023 оны төлөвлөгөөгөө МХБХ-ны ангилалтай шүүгчдэд танилцуулав.

Хуваалцах