Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Б.Хорлоодой АНЭУ-ын нэр дээрээс барилдана

Өдгөө 24 настай тэрбээр Эмиратын нэрийн өмнөөс барилдах Монголын хоёр дахь жүдоч бөгөөд Б.Алтанцэцэг өнгөрсөн жилийн сүүлээр легионероор очсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Б.Хорлоодой АНЭУ-ын нэр дээрээс барилдана
ОУХМ Б.Хорлоодой АНЭУ-ын нэр дээрээс барилдана. Зураг: МҮОНРТ

“Ташкент-2022” ДАШТ-ий V байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл, Гранд Слам, Гранпригийн нэг мөнгө, зургаан хүрэл медальт, 2020, 2021, 2022 оны улсын аварга "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой АНЭУ-ын нэр дээрээс барилдахаар болжээ.

Өдгөө 24 настай тэрбээр Эмиратын нэрийн өмнөөс барилдах Монголын хоёр дахь жүдоч бөгөөд Б.Алтанцэцэг өнгөрсөн жилийн сүүлээр легионероор очсон байна.

Б.Хорлоодой Монгол Улсаас легионер тамирчнаар албан ёсоор гарсан долоо дахь тамирчин боллоо.

Хуваалцах