Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

ОУХМ Б.Хорлоодой Их дуулгаас тав дахь хүрэл медалиа хүртлээ

-52 кг-ын жинд Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой хүрэл медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Б.Хорлоодой Их дуулгаас тав дахь хүрэл медалиа хүртлээ
ОУХМ Б.Хорлоодой Их дуулгаас тав дахь хүрэл медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр -52 кг-ын жинд Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Португал улсын жүдоч Жоана Диогод даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн барилдаанд Германы Масча Болхаусыг өөрийн шахаж татах дархан мэхээр цэвэр ялсан. Ийн хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Израилийн Жефен Примог торгуулиар яллаа.

Б.Хорлоодой Гранд слам ангиллаас тав дахь хүрэл медалиа хүртэж байгаа бөгөөд өмнө нь Дюссельдорф, Парис, Баку, Абу Дабигийн Их дуулгад хүрэл медаль хүртэж байв.

Хуваалцах