ОУХМ Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нар хурдаа сорилоо
Харин маргааш 20:00 цагаас “Point race” буюу оноо цуглуулах уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах юм.
Мэдээллийн алба

Индонез Улсын нийслэл Жакарта хотноо дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн үргэлжилж байна.
Энэ тэмцээнд манай улсаас хоёр дугуйчин уралдаж буй. Тодруулбал, Ханан тойргийн /TRACK/ төрлөөр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Монголын дугуй холбооны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ С.Жамбалжамц нар юм.
Тус тэмцээний хуваарийг Индонез улсын орон нутгийн цагаар танилцуулахад өчигдөр 20:00 цагаас “Scratch” буюу бөөн гараанд ОУХМ Б.Тэгшбаяр уралдсан бол өнөө өглөө 08:00 цагаас “Omnium” буюу олон төрөлт уралдаанд ОУХМ С.Жамбалжамц хурдаа сорьлоо. Гэвч одоогоор дүн нь хараахан ирээгүй байна.
Харин маргааш 20:00 цагаас “Point race” буюу оноо цуглуулах уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах юм.


















