Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Э.Даваахүү Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Э.Даваахүү Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
ОУХМ Э.Даваахүү Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Зураг: МҮОНРТ

2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна.

Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

10 м-ийн Хийн гар буу эрэгтэй дасгалд,

Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 588/240,8 оноогоор Алтан медаль,

Орхон аймгийн тамирчин СДМ Г.Батхишиг 557/228,6 оноогоор Мөнгөн медаль,

Хилчин спорт хорооны тамирчин СМ Ш.Буянзаяа 580/212,3 оноогоор Хүрэл медаль хүртлээ.10 м-ийн Хийн гар буу Эмэгтэй дасгалд

Сонгинохайрхан дүүргийн тамирчин ОУХМ Ц.Анударь 565/241,2 оноогоор Алтан медаль,

Хүч спорт хорооны тамирчин МУГТ Ц.Мөнхзул 565/231,9 оноогоор Мөнгөн медаль,

Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Т.Баярмаа 563/212,7 оноогоор Хүрэл медалийн эзэн боллоо гэж Монголын буудлага спортын холбооноос мэдээллээ.

Хуваалцах