ОУХМ Э.Сумъяабазар “Улаанбаатар-2022” Их дуулгаас хүрэл медаль хүртэв
ОУХМ Энхтайваны Сумъяабазар Их дуулгын эхний өдөр буюу өчигдөр -60 кг-ын жинд Гранд Слам ангиллаас анхны хүрэл медалиа гардлаа.
Мэдээллийн алба

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. IJF-ийн таван цуврал тэмцээнд оролцож тасралтгүй шагналт байр эзэлсэн “Женко” клубийн тамирчин ОУХМ Энхтайваны Сумъяабазар Их дуулгын эхний өдөр буюу өчигдөр -60 кг-ын жинд Гранд Слам ангиллаас анхны хүрэл медалиа гардлаа. Тэрбээр хагас шигшээд олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юү-Вэйд ялагдсан ч хүрэл медалийн төлөө нутаг нэгт Алдар спорт хорооны тамирчин Энхтайваны Ариунболдыг торгуулиар яллаа.
Ташрамд дуулгахад, “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -60 кг-д Риюүжү Нагаяма /Япон/ аваргалж, Ян Юү-Вэй /Тайвань/ мөнгө, Ли Ха-Рим /БНСУ/, Энхтайваны Сумъяабазар /Монгол/ нар хүрэл медаль хүртлээ.


















