Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Г.Занданбал 3 зайд улсын дээд амжилтыг шинэчиллээ

Мэлхий сэлэлтийн 100 метрийн зайн 3 дахь гараанд манай улсын шилдэг залуу тамирчин Гүнсэнноровын Занданбал уралдлаа. Тэрээр энэ зайн уралдаандаа 31.27 секундын амжилтыг үзүүлж, монгол улсын дээд амжилтыг дахин шинэчиллээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Г.Занданбал 3 зайд улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОУХМ Г.Занданбал 3 зайд улсын дээд амжилтыг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Зуны 29-р универсиад наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж байгаа монгол улсын 2 тамирчин өнөөдөр мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд хурд сорьлоо. Спортын дэд мастер Ж.Тамир энэ өдөр тэмцээний эхний гараанд уралдаж, 37.94 секундын хугацаанд замаа дуусган өөрийн хувийн дээд амжилтаа ахиулж чадлаа. 19 настай залуу тамирчин Тамирын хувьд маргааш универсиад наадмын өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд мөн уралдах юм.

Мэлхий сэлэлтийн 100 метрийн зайн 3 дахь гараанд манай улсын шилдэг залуу тамирчин Гүнсэнноровын Занданбал уралдлаа. Тэрээр энэ зайн уралдаандаа 31.27 секундын амжилтыг үзүүлж, монгол улсын дээд амжилтыг дахин шинэчиллээ. Энэ зайн манай улсын дээд амжилтыг өмнө нь спортын мастер М.Дэлгэрхүү 2015 онд 31.65 секундэд замаа дуусгасан амжилтаар эзэмшиж байсан байна.

ОУХМ Г.Занданбал ийнхүү 2017 оны Универсиад наадамд 4 зайд уралдаж, 3-т нь улсын дээд амжилтыг шинэчилсэн амжилттай Универсиад наамдын тэмцээнээ дуусгаж байна. Түүний хувьд өмнөх гараанууддаа мэлхий сэлэлтийн төрлөөр 100 метрийн зайд 1 минут 08.39 секунд, 200 метрийн зайд 2.30.52 секундын амжилтыг үзүүлж, 2 удаа улсын дээд амжилтыг шинэчилсэн билээ. Одоогоор Г.Занданбал өөрийн улсдаа нийтдээ 11 зайн дээд амжилтыг эзэмшиж байгаа шилдэг залуу тамирчин юм. Тэрээр сүүлийн УАШТ-д л гэхэд 4 зайд улсын дээд амжилтыг ахиулан шинэчлээд байсан. Мөн ДАШТ-д 4 удаа, дэлхийн цомын тэмцээн, Ази тивийн АШТ, Азийн хүүхдийн спортын наадам зэрэг томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож байсан түүний гол зорилго одоо олимпийн наадмын эрх авахад оршиж байна.

Хуваалцах