Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Ж.Гантөгс: Боломж байсан ч арай л чадсангүй

"Монголын мэдээ" сувгийн спортын сэтгүүлч Г.Отгонжаргал байт харвааны ганцаарчилсан төрөлд оролцсон ОУХМ Ж.Гантөгсийн сэтгэгдлийг хуваалцсан байна.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Ж.Гантөгс: Боломж байсан ч арай л чадсангүй
ОУХМ Ж.Гантөгс: Боломж байсан ч арай л чадсангүй. Зураг: МҮОНРТ

"Монголын мэдээ" сувгийн спортын сэтгүүлч Г.Отгонжаргал байт харвааны ганцаарчилсан төрөлд оролцсон ОУХМ Ж.Гантөгсийн сэтгэгдлийг хуваалцсан байна.
Хоёр дахь удаагаа олимпийн наадамд оролцсон тамирчин "Цаг агаарын хувьд боломжийн байсан ч харваа нэг л болж өгсөнгүй. Эхний харваан дээр салхины чигийг буруу тооцоолж харвалаа. Тэгээд л боломжоо алдчихлаа. Ер нь боломж байсан" гэжээ. Тэрбээр "Биднийг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд маш баярлалаа. Мөн МҮОХ, Байт харвааны холбоо, багш, дасгалжуулагч нартаа баярлалаа" гэсэн байна.

Хуваалцах