Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

ОУХМ Л.Сосорбарам эхний тойрогт ялалт байгууллаа

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн -66 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ Л.Сосорбарам Испани Улсын жүдоч Ариана Торо Солертой барилдаж ялалт байгууллаа.

П2
Парис 2024

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Л.Сосорбарам эхний тойрогт ялалт байгууллаа
ОУХМ Л.Сосорбарам эхний тойрогт ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн -66 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ Л.Сосорбарам Испани Улсын жүдоч Ариана Торо Солертой барилдаж ялалт байгууллаа.

Тэрбээр ийнхүү тус жингийн барилдааны шөвгийн 16-д шалгарч байгаа бөгөөд дараагийн тойрогт Унгарын жүдоч Река Пупптай барилдахаар болж байна.

Лхагвасүрэнгийн Сосорбарам нь 2019 оны Дюсселдорфын Их дуулгад мөнгөн медаль, "Ханжоу 2023” Азийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн шилдэг бөх юм.

Хуваалцах