Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ М.Энхжаргал Италийн тамирчин Чараабитай эхний тулаанаа хийнэ

“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдаж, манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал эхний даваанд 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдахаар боллоо.

П2
Парис 2024

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ М.Энхжаргал Италийн тамирчин Чараабитай эхний тулаанаа хийнэ
ОУХМ М.Энхжаргал Италийн тамирчин Чараабитай эхний тулаанаа хийнэ. Зураг: МҮОНРТ

“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдаж, манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдахаар боллоо. Тэрбээр Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга тамирчин юм.

Мөн 50 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарсан байна.

Хуваалцах