Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Ц.Солонго дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

өнөөдөр дугуйн ААШТ-ий бөөн гараанд Монгол Улсын 4 тамирчин уралдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Ц.Солонго дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ОУХМ Ц.Солонго дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстаны нийслэл Душанбе хотноо үргэлжилж байна. ААШТ-ий эхний өдөр багийн цуваа гараатай 24 км-ийн уралдаанд ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар багаараа мөнгөн медаль хүртсэн билээ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын залуучуудын ангиллын /Men Junior/ тамирчин А.Даваажаргал нийт 8 улсын тамирчидтай өрсөлдөж дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Харин тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр элит эмэгтэй /Women Elite/ ангилалд ганцаарчилсан гараатай 24 км-т уралдсан ОУХМ Ц.Солонго хүрэл медаль хүртсэн байна.

Сонирхуулахад, өнөөдөр дугуйн ААШТ-ий бөөн гараанд Монгол Улсын 4 тамирчин уралдана.

Хуваалцах