ОУОХ-ны ерөнхийлөгчийг Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урилаа
ОУОХ-ны ерөнхийлөгчийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урьсан байна.
Мэдээллийн алба

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр ОУОХ-ны төв байранд зочилж, спорт-олимпизмын өнөөгийн байдал, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдийг тэр дундаа и-спорт, таеквондо, брейкинг, дугуйн төрлүүдийг дэмжих, ОУОХ-ны 2020+5 олимпын хөтөлбөрийн хүрээнд хамтран гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай санал солилцжээ.
Тухайлбал, Байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөр болон Олимпын төгөл байгуулах ОУОХ-ны санаачилгыг дэмжих МҮОХ-ны оролцоо, Олимпын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зэрэг мэдээллийг солилцжээ. Мөн ОУОХ-ны ерөнхийлөгчийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урьсан байна.


















