ОУОХ-ны тэргүүн Томас Бах ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг зөвшөөрлөө
-Украин дахь тусгай ажиллагаанд хамаатай ОХУ, Беларусын Засгийн газрын гишүүд олон улсын тэмцээн үзэж, оролцох эрхгүй.
Мэдээллийн алба

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Лозанна хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг зөвшөөрлөө. Гэхдээ тун хатуухан болзол, нөхцөлийг хангасан тамирчид л тэмцээнд орж болох юм байна.
Ингээд ОУОХ-ны болзлыг танилцуулъя.
-ОХУ, Беларусь паспорттой тамирчид зөвхөн хувийн төрөлд, улс орноо төлөөлөхгүйгээр оролцож болно.
-ОХУ, Беларусын паспорттой шигшээ багууд олон улсын тэмцээнд оролцохгүй.
-Украин дахь тусгай ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа тамирчид тэмцээнд оролцохгүй. Идэвхтэй дэмжсэн албаны хүмүүсийг тэмцээнд урихгүй.
-ОХУ, Беларусын хүчний байгууллагатай гэрээтэй тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй.
-Оролцох эрх авсан ОХУ, Беларусын бүх тамирчид допингийн эсрэг шинжилгээнд хамрагдана.
-Украин дахь тусгай ажиллагаанд хамаатай ОХУ, Беларусын Засгийн газрын гишүүд олон улсын тэмцээн үзэж, оролцох эрхгүй.


















