Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оусман Дембеле талбайд гарлаа

Испанийн лигийн 2017/18 оны улирлын 3-р тойрогт 20 настай Франц довтлогч Дембеле “Барса”-гийн бүрэлдэхүүн дэх анхны “Ла лиг”-ийн тоглолтдоо оролцлоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оусман Дембеле талбайд гарлаа
Оусман Дембеле талбайд гарлаа. Зураг: МҮОНРТ

Энэ зуны солилцоо наймааны цонхоор 222 сая еврогийн үнээр Францын “ПСЖ” клубт зарагдсан Бразил довтлогч Неймарыг орлуулахаар “Барса”-гийн удирдлагууд өнгсөрсөн 8-р сарын 25-нд Германы “Боруссиа Дортмунд” клубээс Оусман Дембелег 105 сая еврогоор худалдан аваад байсан. Ийнхүү Испанийн лигийн 2017/18 оны улирлын 3-р тойрогт 20 настай Франц довтлогч Дембеле “Барса”-гийн бүрэлдэхүүн дэх анхны “Ла лиг”-ийн тоглолтдоо оролцлоо. Тэрээр тоглолтын 68 дахь минутад Жерар Деулофеугаар солигдож, сэлгээнээс талбайд гарчээ. Тэрээр шинэ багийнхаа 11 дугаарыг эзэмшин тоглохоор болсон юм.

Улмаар энэ тоглолтын төгсгөлд “Барса”-гийн сөрөг довтолгоон амжилттай болж, Оусман Дембеле дебут тоглолтдоо гоолын дамжуулалт өгөн 30 настай Уругвай довтлогч Луйс Суарес гоол оруулсанаар баг нь 5:0-ийн харьцаатай улирлын 3 дахь хожлоо авчээ. Дембелегийн хувьд 2014 онд 17 насандаа Францын "Ренн" клубээс гараагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил (2016.04.12) Германы алдарт "Боруссиа Дортмунд" клубтэй нэгдэж, 5 жилийн гэрээг байгуулж байсан билээ. Энэ улиралдаа тэрээр 49 тоглолтод талбайд гарч, 10 гоол оруулсан юм. Түүнчлэх ХБНГУ-ын хөлбөмбөгийн холбооны цомд түрүүлээд амжсан. Мөн тэрээр өнгөрсөн онд шигшээ багтаа дуудагдаж, одоогоор 6 тоглолтод оролцон 1 гоол оруулаад байна. Одоо ердөө 20-хон настай энэ залууг цаашид арвин их амжилт, гайхалтай ирээдүй хүлээж байж болох юм.

Хуваалцах