"Out of paradise" кино "Best Feature Golden Goblet" шагнал хүртэв
Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь "Ороолон", "Хөгжилтэй гэр бүл" олон ангит уран сайхны кино, "Хунгийн сүүлчийн дуу" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох "Жиньжүе" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шилдгийн шилдгээр шалгарч, "Best Feature Golden Goblet" шагнал хүртэв.
Уг киноны найруулагчаар Ч.Батбаяр ажиллаж, гол дүрийн жүжигчин Г.Эрдэнэцэцэг нарын хамт шагналыг гардан авчээ.
Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь "Ороолон", "Хөгжилтэй гэр бүл" олон ангит уран сайхны кино, "Хунгийн сүүлчийн дуу" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орны 3447 кино оролцсон байна.


















