Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУУБИС баг түрүүлэв

Нийт 15 баг хоёр өдрийн турш Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд өрсөлдсөнөөс К.Болдбаатар дасгалжуулагчтай, Я.Алтансүх ахлагчтай ОУУБИС баг түрүүлэв. Харин хоёрдугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай, Т.Даваадорж ахлагчтай Рояаль ОУИС, гуравдугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай,

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУУБИС баг түрүүлэв
ОУУБИС баг түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны спортын V наадмын футзалын тэмцээн өндөрлөлөө.

Нийт 15 баг хоёр өдрийн турш Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд өрсөлдсөнөөс К.Болдбаатар дасгалжуулагчтай, Я.Алтансүх ахлагчтай ОУУБИС баг түрүүлэв. Харин хоёрдугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай, Т.Даваадорж ахлагчтай Рояаль ОУИС, гуравдугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай, П.Билэгжаргал ахлагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид тус тус орлоо.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаа Футзалын ордонд болж шагналт байрт шалгарсан тамирчдын шагналыг наадмын зохион байгуулах хорооны гишүүн, БШУЯ-ны дээд боловсролын газрын ахлах шинжээч Д.Баяр, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь нар гардуулан өгсөн аж.

Хуваалцах