Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюуны олимпод багаараа тэргүүллээ

Тус тэмцээнд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль (ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12) хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюуны олимпод багаараа тэргүүллээ
Оюуны олимпод багаараа тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын хамт оролцож байна.Шигшээ багт:

ОЙ ТОГТООЛТ

1. Н.Мөнхшүр WMC2. Н.Энхшүр IGM3. Э.Лхагвадулам IGM4. Ц.Оюун-Эрдэнэ GMM5. Ц.Номин-Эрдэнэ GMM6. Э.Үүрийнцолмон GMM7. О.Наранзул GMM8. Г.Мянганбаяр IMM9. Л.Уянга IMM10. М.Гэгээн-Оюун (бага нас)11. Т.Тунгалагжаргал ( бага нас)12. О.Ирмүүн (бага нас)

ЦЭЭЖ БОДОЛТ

13. С.Чингим14. Э.Мөнхбаатар15. Х.Анирлан16. Э.Есүхэй

Тус тэмцээнд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль (ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12) хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ гэж Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ.

Хуваалцах