Оюутнууд дадлага сургуулилт хийх экскаватортой боллоо
Өмнөговь аймаг орон нутгийн бодлогын түвшинд Политехник коллежийн сурах орчин материаллаг баазыг сайжруулахад онцгой анхаарч байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг орон нутгийн бодлогын түвшинд Политехник коллежийн сурах орчин материаллаг баазыг сайжруулахад онцгой анхаарч байна.
Шинэ оны босгон дээр олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын дадлагын байртай болсон бол өчигдөр "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Политехник коллежийн хүнд машин механизмын ангийн оюутнуудад дадлага сургуулилт хийхэд зориулсан экскаваторыг өгчээ.
Уул уурхайд нэн хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэх нөхцөл боломжийг Өмнөговь аймгийн Политехник коллеж олгож байна.


















