Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэв

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэв
Оюутнууд төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэв. Зураг: МҮОНРТ

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ. Учир нь төрийн их, дээд сургуулиудын төлбөр 45 хүртэлх хувиар нэмэх шийдвэрийг Удирдах зөвлөлүүд нь гаргасан. Иймээс МОХ-ноос их, дээд сургуулиуд төлбөр нэмсэн шалтгаан, мөн юунд зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан, эцэг эхчүүдэд тайлагнахыг шаардлаа.

МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Батжаргал ярилаа. Хамгийн гол нь энэ хичээлийн жилд төрийн албан хаагчийн цалин нэмэгдээгүй, цахилгаан дулааны үнэ их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй, элсэлтийн хэмжээ багассан тул хичээлийн байр, дотуур байр өргөтгөх, шинээр барих шаардлагагүй тул сургалтын төлбөрийг нэмэх бодит үндэслэлгүй гэж үзэж байна. Цаашид Удирдах зөвлөлүүд шийдтэй хариу өгөхгүй бол жагсана гэдгээ ч мэдэгдлээ.

Хуваалцах