Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутны байранд гарсан галын шалтгааныг тогтоогоогүй байна

Өчигдөр буюу 2017.04.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны байранд гарсан галын шалтгааныг тогтоогоогүй байна
Оюутны байранд гарсан галын шалтгааныг тогтоогоогүй байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2017.04.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарсан байна.

Галын дуудлагыг өдрийн 12:27 цагт өгсөн бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллажээ.

Нийт 21 албан хаагч, таван авто машинтайгаар ажиллан галыг шуурхай унтрааж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан байна.

Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Хуваалцах