Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутны таеквондогийн УАШТ энэ сард болно

Монголын Оюутны Таеквондогийн холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 29, 30-ны өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд болно. Тэмцээнд урьдчилсан байдлаар ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС, ЭМШУИС, ХҮРЭЭ, УБДС зэрэг 15 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны таеквондогийн УАШТ энэ сард болно
Оюутны таеквондогийн УАШТ энэ сард болно. Зураг: МҮОНРТ

Монголын Оюутны Таеквондогийн холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 29, 30-ны өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд болно.
Тэмцээнд урьдчилсан байдлаар ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС, ЭМШУИС, ХҮРЭЭ, УБДС зэрэг 15 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тэмцээний ялагчид БНХАУ-ын Хөх хотод зохиогдох Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Монголын Оюутны Таеквондогийн холбооны тухай товч танилцуулбал, 2013 оны гуравдугаар сард байгуулагдсан. Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, таеквондогийн спортыг Монгол орондоо сурталчлан таниулах, тив дэлхий, олимпийн медальтан төрүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.

Хуваалцах