Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн болно

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах Волейболын тэмцээн нь МУИС-ийн спортын зааланд 2025 оны гуравдугаар сарын 31-нээс 4 сарын 6-нд зохион байгуулагдана.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн болно
Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах Волейболын тэмцээн нь МУИС-ийн спортын зааланд 2025 оны гуравдугаар сарын 31-нээс 4 сарын 6-нд зохион байгуулагдана. Волейболын тэмцээний онлайнаар ирүүлсэн ИДС-ийн мэдүүлгийг нь цаасаар албажуулан ирүүлсэн мэдүүлэгтэй тулган мандатыг 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 11.00- 13.00 цагт МУБИС-ийн БТС-ийн 105 тоот танхимд МОСХ-ны мандатын ажлын хэсгээс олгож эхэлнэ.

Волейболын оюутны УАШТ-ий техникийн зөвлөлгөөнийг мандат олгож дуусаад, гуравдугаар сарын 27-ны өдрийн 14.00 цагаас МУБИС-ийн БТС-ийн 105 тоот танхимд, МОСХ -ноос эрхлэн зохион байгуулна. Волейболын холбооны шүүгчид тэмцээний техникийн асуудлыг танилцуулан, сугалаа явуулан, тэмцээний дараалал хуваарийг хийнэ. Техникийн зөвлөгөөнд удирдсан багш, дасгалжуулагч нь сургуулиа төлөөлөн оролцоно.

Хуваалцах