Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Озэки Такакэйшёо гурав дахь удаагаа түрүүллээ

Ёкозүна Тэрүнофүжи гэмтэлтэй тул энэ башёд озэки Такакэйшёо манлайлан барилдав. Митакэүми, Шёодай нар озэки цолоо алдсан байсан учир залуу заанууд арслан цолны төлөө өрсөлдөж эхэлсэн ширүүн тэмцээн боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Озэки Такакэйшёо гурав дахь удаагаа түрүүллээ
Озэки Такакэйшёо гурав дахь удаагаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотноо өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн 2023 оны анхны тэмцээн өндөрлөлөө.

Ёкозүна Тэрүнофүжи гэмтэлтэй тул энэ башёд озэки Такакэйшёо манлайлан барилдав. Митакэүми, Шёодай нар озэки цолоо алдсан байсан учир залуу заанууд арслан цолны төлөө өрсөлдөж эхэлсэн ширүүн тэмцээн боллоо.

Тэгсэн хэдий ч озэки Такакэйшёо том цолтны үүрэг, хариуцлагаа 100 хувь биелүүлэв. Түүний хувьд тэмцээний хоёр дахь өдөр унаж, тааруухан эхлүүлсэн ч 12 даваатайгаар гурав дахь удаагаа түрүүллээ.

Хацү башёгийн аваргууд

Макүүчи - озэки Такакэйшёо, 12-3

Токиваяма дэвжээ, 26 нас

Хёого мужийн уугуул, 2014 оноос барилдсан.

Жюүрёо - Асанояма, 14-1

Такасаго дэвжээ, 28 нас

Тояама муж, 2016 оноос барилдсан.

Макүшита - Очиай, 7-0

Миягино дэвжээ, 19 нас

Тоттори муж, 2023 оноос барилдсан.

Санданмэ - Кайзэн, 7-0

Асакаяма дэвжээ, 29 нас

Кагошима муж, 2016 оноос барилдсан.

Жонидан - Такэрэфүжи, 7-0

Исэгахам дэвжээ, 23 нас

Аомори муж, 2022 оноос барилдсан.

Жонокүчи - Казэноүми, 6-1

Ошиогава дэвжээ, 19 нас

Монгол, 2022 оноос барилдсан.

Хацү башё тусгай шагналын эзэд

Кантошёо – Дайчин барилдааны шагнал

Маэгашира 13 – Котошёохо, 11-4

Садогатакэ дэвжээ, 23 нас

Чиба муж, 2017 оноос барилдсан.

Гиношёо – Уран барилдааны шагнал

Комүсүби - Кирибаяма, 11-4

Мичинокү дэвжээ, 26 нас

Монгол, Дорнод аймаг, 2015 оноос барилдсан.

Хуваалцах