Озэки Точиношин Хацү башёг орхилоо
Тэрбээр дөрвөн өдрийн барилдаанд нэг ч даваа аваагүй бөгөөд бэлтгэлийн үеэр гэмтэл авсан нь түүнийг башёг өндөрлүүлэхэд хүргэжээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өчигдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Тус барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилд ялагдсан Гүржийн бөх, озэки Точиношин башёг орхилоо.
Тэрбээр дөрвөн өдрийн барилдаанд нэг ч даваа аваагүй бөгөөд бэлтгэлийн үеэр гэмтэл авсан нь түүнийг башёг өндөрлүүлэхэд хүргэжээ.
Точиношин 2018 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн бөгөөд улмаар тавдугаар сарын барилдааны дараа озэки /арслан/ цолонд хүрсэн юм.


















